Шинээр нэмэгдсэн үгс

идүүр

нохой гахай тэргүүтэнд хоол өгөх сав; нохойны идүүр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19613

идүүш

дурлаж идмээр юм; энэ өдрийн хоол идүүш сайтай хоол байлаа; тараг бол идүүш сайтай зүйл мөн; идэш; тэнд малын идэш байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19614

идгүй

чанар чадалгүй, ид муутай; их зальтай, мэхтэй; тэр чинь идгүй заль мэхтэй хүн; маш дүрсгүй; тун ч идгүй ааштай хүүхэд шүү.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19597

идеализм

оршин ахуй юмны эх үндэс бол матери биш оюун санаа гэж үздэг материализмын эсрэг философийн урсгал; субъектив идеализм

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19598

идлэг

амьтан начны намын нэгэн зүйл шувуу, гэрийн тэжээвэр болгож, туулай зэргийг агнахад хэрэглэнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19604

идрээ

ургамал навч урт, үндэс цагаан, амт гашуун, түүхийгээр идэвч, борлуулж идэвч болно, чанар зохимж сайн, зэрлэг таримал хоёр зүйл бий.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19607

хавчигдалгүй

хавчигдах, боогдох юмгүй, чөлөөтэй тайван, амгалан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19536

ивээс

юмны дор ивэх юм; авдарны ивээс; орны ивээс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19553

игдүүлэх

игдэхийн үйлдүүлэх хэв, утас ээрүүлэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/19557