бүтэн арван хоёр сар буюу 365 (366) хоног; өндөр жил (нарны зурхайн ёсны 366 хоногтой жил); шинэ жил (жилийн эхлэлт өдөр; шинэ жилийн баяр хүргэе!); жил гарах (шинэ жил эхлэх); жил хуучрах (жил эхэлсэн цагаас холдож дараах жил ирэх шахам ойр болох); арван хоёр жил (сарны зурхайн ёсны жил сар өдөр цагийг ээлжлэн эзлэх арван хоёр амьтад); хулгана жил (сарны зурхайн ёсны хулгана эзэлсэн жил); жилд, жилдээ; жилээр, жил дуусан, жил тойрон, жил турш (нэгэн жил болтол буюу жилийн дотор); ноднин жил (өнгөрсөн жил); ирэх жил, гарах жил, эсэргэн жил, хойтон жил (дараагаар болох жил); жил бүр, жил тутам, жил болгон (жил жилд); жил орох (арван хоёр жилийн дотроос тэр хүний төрсөн жил нь дахин тохиолдох, арван гуравдахь жил дээр таарна, мөчлөг жил ч гэдэг); жилийн төлөвлөгөө (нэг жилд хийх ажлын төлөвлөгөө); жилийн орлого (жилийн дотор орсон орлого); жилийн зарлага (жилийн турш зарсан хөрөнгө); таван жилийн төлөвлөгөө (таван жилийн хугацаанд хийх ажил); арван жилийн ой (арван жил гүйцсэн өдөр); жилтэй (хүний төрсөн жил арван хоёр эрхтний аль нэг нь эзэлсэн жил тохиолдсон бол мөн тэрхүү эрхтний нэрээр тийм тийм жилтэй гэнэ: хулгана эзэлсэн жилд төрсөн хүнийг хулгана жилтэй гэхчлэн болно).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх