тооны нэр, хоёр дээр нэгийг нэмсэн нь; чи надаас гурав дүү; гурав дахин их хэмжээтэй юм; хоёрдугаар сарын гурван; арван гурван; гурван жил; гурван давхар; гурван зуу; гурван үүд (бие, хэл, сэтгэл); гурван хар (тачаангуй, урин, мунхаг); гурван самшуу (зүрх ходоод хоёрын хоорондохийг дээд самшуу, ходоодны дундахыг дундад самшуу; хүйс давсагийн хоорондохийг доод самшуу); гурван марал зурхай (сарны зурхайн 28 одны дотоод Марксар од); гурван амттан (бал, бурам, чихэр); гурван цаг (өнгөрсөн, одоо, ирээдүй); гурван цэг хэлзүй (цэг тэмдэг); ертөнцийн гурав (монгол ардын аман зохиолын нэг төрөл); гурван цагаан (өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан); гурван хоосон (барин тавин боловч зүүд хоосон, барайж торойж байвч зэрэглээ хоосон, бархирч чарлаж байвч цуурай хоосон); гурван сөгдөл хуучирсан (хишигт мөргөхөд гурван үе сөгдөж, гурван үе босох); гурван сайн заяа (тэнгэр, хүн, асурь); гурван муу заяа (там, бирд, адгуусан)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх