адаг, мохоол, сүүл, төгсгөл; насны эцэс; хэргийн эцэс; хурлын эцэс; улирлын эцэс; эцсий нь үзэх; эцсий нь харах; эцсийн мэдүүлэг (гэмт хэрэг үйлдэж ял олсон хүний хэргийг таслан шийтгэхийн урьдхан байцааж авах өчиг); эцэс хотыг бодох (хожим, хойчийг бодох); эцэс болох (а. дуусах, төгсөх; энэ ажлыг үүгээр эцэс болгоё; б. нас барах, үхэх, нас эцэс болох); эцэс болтол (үхтэл, дуустал); эцсийн үг (үхэхийн өмнөх гэрээс үг); эцсийн үе (хожмын үе; сүүлчийн үе).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх