гадна, гадар гэдгийн эсрэг санаа;
зүйр
; ардын дуу;
аяганы дотор; дотор өөх (дотор эрхтэний өөх);
дотор мах (гэдэс);
дотор базлах (гэдэс базлах адил өвдөх);
дотор муудах (гэдэс өвдөж зохисгүй болох);
дотор муутах (гэдэс, дотоод эрхтэн муу болох);
дотор өвдөх (гэдэс өвдөх);
дотор зайлагдах (унаа юманд ширүүн явснаас гэдэс өвдөх);
дотор хуржигнох (гэдэс дуугарах);
дотор мушгилах (дотор базлах);
дотор өвчин (гэдэс, цээжний хөндийн өвчин);
дотрын тасаг (дотор өвчнийг анагаан засах тасаг);
дотрын эмч (дотор өвчнийг анагаахад мэрэгжсэн эмч);
дотор им (амьтны уураг төмс ил бус; дотор имтэй хурга);
дотор гових (өлсгөлөнд дотор тэсэхгүй болох);
4. шилжсэн
сэтгэл, санаа, бодлого;
хар дотортой, хөө дотортой (муухай санаатай);
хүйтэн дотортой (нинжийн сэтгэлгүй);
дотор бухимдах (уур хилэн ихэд хөдөлж сэтгэл үймрэх);
дотор цухалдах (дотор бухимдах);
дотор агсах (уур хилэн бадарч тэсч ядан байх);
дотор саруул болох (дотор уужрах);
дотор уужрах (уур хилэн намдах);
муухай дотортой (муу санаатай);
дотроо санах (ухаандаа тогтоон бодох);
дотор өвдөх (өр өвдөх);
хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа хууч
(хүний хорлол далд, могойн хорлол ил);
5. дотуур; дотор хувцас; дотор цамц;
6. зуураа, хоорондоо, дунд; гэрийн хэрэг гэр дотроо хууч;
бид дотроо маргалдав; тэр хулгайч бидний дотор байгаагаас зайлахгүй;
7. хугацаанд; нэг сарын дотор багтааж гүйцэтгэх хэрэгтэй; долоо хоногийн дотор дуусгах ёстой ажил;
@дотор дэгээ (бөхийн мэх);
дотор газар (хятад нутаг);
дотор хүн (хятад хүн)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх