өлгөх

  1. зүүх, дүүжлэх, дүүжлэн торгох; хазаараа ханын толгойд өлгөв; малгай дээлээ өлгүүрт өлгөх;
  2. урт нарийн юмны үзүүр мэтээр өргөж авах; морин дээрээс ташуураараа өлгөн авах;
  3. уургыг тавилгүй хуйвыг адууны толгойд углан уургалах;
  4. шилжсэн өгсөх; уулын ам өөд өлгөх;
  5. шилжсэн төлөвийг сонгож шилэх; эдгээрийн дотроос өлгөж авах нь энэ л байна;
  6. шилжсэн бусдын үг ярианаас ноцтойгий нь цохож зааж хэлэх; үг өлгөх.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-08-29 02:59:18
    • baynaa: 2015-04-13 00:46:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх