илүү

  1. юмны тоо хэмжээ хэвээс хэтрүү; илүү дэлүү х о р ш.; уртаараа илүү гарах,нэг банз илүү байна. илүү цагын ажил; илүү хуруу

  2. сайн, давуу нэмүү;


  • илүү халиу х о р ш.; энэ хоёрын нэг нь чанараар илүү;

  • илүү харах (ахих, нэмүүд санаархах);

  • илүү гарах (юмны зохих хэм хэмжээ нь хэвээс буюу эсэргүүцлээс давах);

  • илүү зан (хэмээс хэтрүү зан, саваагүй зан; илүү зан гаргах);

  • илүү үг (хэмээс хэтрүү үг, чалчаа үг; илүү үг хэлэх);

  • илүү орон тоо (а. тогтоосон орон тооноос хэтрүү; б. хэрэгцээ багатай орон тоо.);

  • илүү үзэх (а. сайн харах; б. өөрөөсөө давууд атаархах);

  • илүү дорыг тэмцэх (ямар нэгэн юмны дээр дор, илүү дутууг тэнсэлдэх, харилцан булаалдах);

  • илүү дэлүүгүй, илүү дутуугүй (яв цав тохирсон буюу ав адил юм; илүү дэлүүгүй тохиров; илүү дэлүүгүй яг адил);

  • илүү гэр (юм агуулах, мал оруулах зэрэг аахар саахар зүйлд хэрэглэх гэр);

  • илүү од з у р х а й (сарны зурхайн ёсны арван нэгэн гаргийн нэг бөгөөд хорин өдөр нэгэн хэмжээ, хорин есөн жилд нэгэн эргэлт болно);

  • илүү сар (сарны зурхайн ёсонд гурван жилд нэг удаа тохиолддог илүү гучин хоног; зуны илүү дунд сар).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Галдандорж: 2009-08-29 06:35:52
    • П.Оргил: 2015-04-13 00:46:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх