дагнах i

  1. халаа солиогүй ганцаар хийх; өртөөний албыг дагнах; манаа дагнах (ганцаар ээлжгүй манах); нэг морь дагнаж унах.

  2. хурим найрт суугчид тус бүр нэжээд хул айраг уух; дугараагаа дагная гэв.

  3. дан болгох; гэрээ дагнах (дан бүрээстэй барих); ажлаа дагнах (нэг ажлаа хийх);

  4. дагнаас гаргаж будах.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Галдандорж: 2009-08-29 08:38:13
    • П.Оргил: 2015-04-13 00:46:59

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх