уран гар(урлахдаа чадамгай); гар султай (хүний бусдад юм өгөхөд их харамсдаггүй зантай); гар сул, сул гар (арвидах хэмнэхийг мэддэггүй үрэмхий);
гар татуу (а. хүний бусдад юм өгөхдөө харамсан татгалзах зантай; б. хөрөнгө чинээгээр ядуу дорой);
хатуу гар (а. арвилан хэмнэхдээ хэцүү буюу харамч; б. ширүүн догшин, чанга);
гар хүнд, хүнд гартай гар хүндтэй (а. хүний хөнгөлсөн агталсан мал нь хялбар үхэх буюу сэхэхдээ удаан хүнд; б. гардан тарьсан нь өвчтэй, хүндий нь; в. нум дэлэхдээ хэцүү, гөрөөс зэргийг харвахад нэвтлэн даалгахдаа онц чадамгай);
гар хөнгөн, хөнгөн гартай, гар хөнгөнтэй (а. хүний хөнгөлсөн агталсан мал нь сэхэх эдгэрэхдээ түргэний нь; б. гардан тарьсан нь өвчингүй хөнгөний нь; в. нум дэлэхдээ муу; харвахад оносон зүйлийг даалгах нь муу);
гар урт, урт гар (а. хүний олон юманд савдан хүрэлцэхдээ чадамгай; б. хулгайч; урт гарт; гар урттай); гартаа авах (эрх мэдэлдээ оруулж эзэмших; төрийн эрхийг гартаа авах);
гарт орох (а. өөрийн эрхшээлд авах; б. бусдын эрхэнд автагдах); гар тэнийх (харамч хүн, бусдад бага сага юм санамсаргүй өгөх);
гар дээр өсөх (бусдын хайр халамжинд өсч бойжих; эцэг эхийнхээ гар дээр өссөн хүн);
гар дохио (гараар даллан хөдөлгөж мэдэгдэх тэмдэг);
гар бие оролцох (өөрийн биеэр оролцох);
гар барих (амар мэнд мэдэлцэн гар атгалцан ёс гүйцэтгэх);
гар гараасаа барилцах (үйл ажилд хамтран зүтгэх; энх тайвны үйлст гар гараасаа барилцан тэмцэх); гартаа дүйтэй (юм юм хийхдээ чадмаг); гар сунгах (бусдыг хайрлан энэрч дэмжлэг үзүүлэх);
гар харах (а. хүний үйл ажлыг үйлдэх бүтээхдээ хөлс шагнал зэргийг горилох ба өгөхийг хүлгэлзэн хүлээх; б. өөрийн хэрэглэх эд юмыг өөрийн дураар авч хэрэглэхгүй ямагт бусдын авч өгөх ба хэрэглэхийг зөвшөөрөхийг хүлгэлзэн хүлээх);
гар нийлэх (санаа сэтгэл ажил явдал зохицох);
гар богино (ядуу зүдүү; гар богино ганзага татуу);
гар хүрэх (бусдын биед халдаж бага зэрэг жанчих; б. идээ зөвхөн амсах); гар хөдлөх (бусдын биед халдаж жанчилдан цуугилдах);
гар цайх (байдгийгаа тэмтрэх, гар хосон болох);
гар цайлгах (а. ачийн хариу бодож өчүүхэн юм талархан өгөх; б. гар хоосон болгох);
гар зангидах (гарын хуруудыг атгаж бөөм болгох);
гар хаях (хүний явахад хоёр гарыг урагш хойш хаялан хөдөлгөх);
гар өргөлцөх (бусдын хүндэтгэн үзэхийн учир гараа ёслон өргөх);
гар өргөх (а. хурал зөвлөлгөөнд хэлэлцэж тогтсон хэргийг батлахын тулд гарыг дээш болгох; б. дайсанд дийлдсэнээ хүлээсэн тэмдэг болгож гараа дээш болгох);
гар үйлдвэр (машин техникийг хэрэглэлгүйгээр гараар хийж бүтээх үйлдвэр);
гар элдүүр (гараар элдсэн нэхий арьс; гир элдүүрийн сур; гар элдүүрийн нэхий);
гар уур (тариа будаа зэргийг нүдэж талхлахын тулд бөөрөнхий модыг ухаж хийсэн сав); гар ооль (нэг гараар барьж мод юм цавчих бага ооль);
гар онгоц (бүхэл модыг ухаж хийсэн, цөөн хүн сууж явдаг бяцхан онгоц);
гар машин (гар аргаар хөдөлгөн ажиллуулах машин);
гар тээрэм (хоёр хавтгай чулууг дүгрэг болгон засч хавсруулан тавиад гараар эргүүлэн арвай будаа зэргийг талхалдаг багаж);
гар хөрөө (юм хөрөөдөх бяцхан хөрөө); гар хөгжим(гараар хөндөн хөгжимдөх хөгжмийн зэвсэг);
гар хадуур (гарт барьж тариа өвс хадах ирт зэвсэг);
гар бөмбөг (а. хаяж тэслэх бөмбөг, тэсрэх зүйл бүхий гараар шидэх сум, тулгарсан дайсантай тулалдахад хэрэглэнэ; б. татсан тор давуулан цохих тоглоом; нэг багт зургаан хүн байх бөгөөд хоёр баг харилцан наадна; гар бөмбөгний баг; гар бөмбөг тоглох)
гар урлал (гараар урлан хийж бүтээсэн юм); гар нийлүүлэг, гар хээлтүүлэг (малыг гар аргаар хээлтүүлэх);
гар ажиллагаа(машинаар биш гараар барьж хийх ажил);
гар буу (нэгэн гарт барьж бууддаг бяцхан буу);
гар чийдэн (зайгаар асдаг авсаархан чийдэн);
гар хөл болох (ямар нэг үйл явдалд нөгөө хүний даалгаврыг гүйцэтгэж явах);
гар бариад бугуй барих (цаашид даврах, ахиж дөхөх) гараа гаргах (байгаа чадлаа гаргаж мэрийн бүтээх; гараа гаргаж оёх; гараа гаргаж зурах); гараа үүрэх(нуруугаа үүрэх);
гараа тэврэх (элгээ тэврэх);
гараас гарах (а. хйиж байгаа юмаа бүрмөсөн дуусах; энэ өдөр хоёр хос гутал гараас гарч байна; б. өсч бойжиж биеэ даах буюу ажиллагаа бага орох болох; манай хүү гараас гарч байна; в. хэрэгцээгүй болох; миний гутал урагдаж гараас бүхмөсөн гарав);
гарын үсэг (албан амины бичиг баримтад баталж зурсан нэр);
гарын бэл (ойр зуур бага сага юманд хэрэглэх зүйл; гарын зарлага); гарын дор (а. бусдын эрхшээл дор; б. бэлэн байгаа; гарын дор байгаа материалаас үзэхэд);
гарын юм (нарийн ховор хайртай юм); гарын бээлий (гарт өмсөх углаа хувцас); гарын үзүүрээр хийх (амар хялбар хийх);
их гарын (заль мэхтэй);
дунд гарын браунинг (дунд зэргийн хэмжээтэй браунинг буу);
баруун гарын хүн, гарын нөхөр (дотны сайн нөхөр);
юмны хоёр эдгээдийг заахад хэрэглэнэ; түүний зүүн гарт; замынхаа баруун гарыг барьж яваарай;
багаж хэрэглэлийн бариул; хөрөөний гар; дугуйн гар;
х у у ч и р с а н хоёрын тооны ёгт нэр
Лхагва гараг; гар гараг.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх