нэгэн этгээдэд иртэй, бариул бүхий огтлох зэвсэг; хутга шөвөг, хутга жад, хутга мэс, хутга сэлэм х о р ш.: хутганы иш (хутганы бариул); хутганы ишийн толт (хутганы ишийн тав); хутганы ир (хутганы огтлох этгээд); хутганы ховил (хутганы хажуугийн суваг); хутганы хуй (хутганы гэр); хутганы мөр (хутганы ар ирийн эсрэг этгээд); хутганы үзүүр (а. хутганы шовх этгээд: б. хүнээс хутга хэрэглэхээр авч, түүнд хутгын хамтаар эргүүлж өгөх хувь); хутганы ир дээр (үйл явдлын хааш болох магадгүй, нааш цааш болохыг болзохуяа бэрх байгаа үе); хутган сод шувууны хамгийн урт өд.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх