эзэн

  1. Ямар нэгэн юмыг бүрэх эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн; гэрийн эзэн; үйлдвэрийн эзэн; малын эзэн; үйлийн эзэн; хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хууч;

эзэн суух (юманд эзэн нь би гэж эзэрхэх; хүний юманд эзэн суух);

эзэн суулгах (өөрийн юмыг бусдад эзэмшүүлж эзэн болгох);

үйлдвэрийн эзэн (капиталист үйлдвэрийн газрын эзэн этгээд, мөлжигч; ажилчдаас ажлын цалин хөлсийг нэмэглүүлэх талаар үйлдвэрийн эзэнд шаардлага тавих);

газрын эзэн (феодалын байгуулал, хамжлага бүхий газар оронд байдаг газар эзэмшигч этгээд; газрын эзний газрыг хураан авч улсын болгох);

  1. хаант засагт улсад хааныг нэрлэх нэр; эзэн хаан
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Эни: 2009-08-30 16:11:37
    • Х.Буд: 2015-04-13 00:48:17

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх