- улсын буюу албан газрын ажил, үйл; албаны хүн (албан хаагч); алба хаших (албан хаах); албан цаг (алба гүйцэтгэвэл зохих хэмжээт цаг); алба залгуулах(. оногдсон албыг гүйцэтгэх б. юмыг ёс төдий хуумгай хийх); албаны хэрэг (албаны газар эрхэлбэл зохих хэрэг); албан ял (албан хариуцлага алдсанд оногдсон ял шийтгэл); улсын алба; цэргийн алба; албанд томилогдох; алба ахуй; өртөөний алба;
- я р и а захирах тушаах журмаар заавал гүйцэтгэх үүрэг; би заавал энд байх албатай биш; албан журмын тээвэр; тэх нь алба уу
- нийтэд оногдуулан гаргах татвар; алба авах; албан татвар; алба татах; алба гаргах; алба өгөх, алба барих (өөр улсын хүн, өөрсдийн газар орноос гарах сайн эд юмыг хүргэн ирэх, бас алба өгөхийг хүндэтгэн алба барих гэдэг); алба гувчуур (ард олноос тэсгэн авцгаах алба татвар); алба хугацах (ногдол албыг хасах, хөнгөтгөх);
- улсын хамаатай зүйл; албаны тариалан (а. улсаас эрхлэн байгуулсан тариалан; б. урьдын цагт зах хязгаарын цэргүүдийн үйлдэх тариалан); албан сургууль (улсын сангаас бүх хэрэглэгдэхүүнийг гаргаж, улсаас эрхлэн байгуулсан сургууль); албан мэдээ; албан сэтгүүл; албан ёсны баримт;
☆ алба өнгөрөөх (а. алба залгуулах; б. ажил үүргийг ор нэр болгох); алба үглэх (а. албан тушаалаас чөлөө гуйх; б. ногдсон албан татвар ихдэв гэж хөнгөтгөл гуйх); албаны хувцас (дүрэмт хувцас, сургууль цэрэг зэрэг албаны хүмүүсийн өмсөх тусгай хувцас).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх