журамт

журам бүхий, журамтай; шударга журамт нөхөр; журамт явдал; журамт санаа; ардын журамт цэрэг (1921 оны ардын хувьсгалыг үүсгэн байгуулахад сайн дураараа нэгдсэн цэрэг); журамт эр (авааль эмийг нас нөхцсөнөөс хойш нас эцэслэтэл дахин эхнэр аваагүй эр); журамт шувуу (хээрийн галуу хос салснаас хойш өөртэй холбохгүй тул ийн нэрлэнэ); журамт гөрөөс а м ь т а н (цагаан барстай адил болоод хар бидэртэй, урт сүүлтэй, амьд юм иддэггүй нэг зүйл амьтан).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-01 09:09:40
    • Алмас: 2024-10-27 22:30:03

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх