хаан

  1. феодализмын үед үе улиран залгамжилж улс, аймгийн эрхийг эзэрхэгч эзэн; хаан эзэн хорш; хаан төр; хаан засаг; хааныг аргадахаар хаалгачий нь аргад зүйр; хааны алба халаатай, эзний алба ээлжтэй зүйр; хаан ширээ (хааны төрийн суудал); хаан ширээнд суух (хаан суух); хаан суух (хааны хойчийг залгамжлах); хаан хүү, хаан хөвгүүн (хааны ор залгамжлуулахаар нэр цохолсон хөвгүүн);
  2. эзэн; хар гэртээ хаан, бор гэртээ богд зүйр; хааны буруйвч (нэгэн зүйл хээ.); хаан авлах (өвөл авлах.)
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Бат-Эрдэнэ: 2009-08-21 02:53:23
  • Г.Мөнхбаяр: 2015-04-13 00:32:28

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх