нуруундаа нэг буюу хоёр бөхтэй, хивдэг том амьтан, бие өндөр болоод хүзүү гагагар, атан тэмээ; ганц бөхтэй тэмээ; тэмээн жин; тэмээн сүрэг; тэмээний ноос; тэмээ гэхэд ямаа гэх (буруу зөрүү ярих); тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй зүйр; тэмээний хөх ургамал (зэрлэг гаймуу ногооны адил, чавга мэт цоморлогтой, идэж болно); тэмээн гөрөөс амьтан (хоёр бөхт зэрлэг тэмээь хавтгай ч гэдэг, маш ховордсон амьтан); тэмээлжин хяруул амьтан (явган шувууны төрөл, одоо цагт бүх шувууны дотроос хамгийн том нь, гүйх нь хурдан, зарим газарт тэжээх өсгөх нь бий, өд нь их үнэ хүрнэ, мах өндгий нь иднэ); тэмээний хоолой ургамал (иш өндөр болоод хонгилтой, навчиндаа сондуутай, борлуулж иднэ, бас ч исгэлэн ус хийх нь бий); тэмээн сүүл ургамал (харганын төрөлд багтдаг сөөг ургамал, ойн бүснээс дээш уулын оройд ургадаг, мал төдий л иддэггүй); тэмээн харгана ургамал (1,5-2 метр өндөр, мөчир салаалсан, шар ногоон хальстай, хос хосоор ургадаг өдлөг навчтай, сөөгөрхөг ургамал); тэмээн хэл ургамал (20-30 см өндөр, олон наст ургамал, том бөгөөд уртавтар гонзгой навчтай, цэцгийн өнгө тунгалаг ягаан, бас шар өнгөтэй ч бий).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх