эв i
- хүн амьтны хоорондын найр нийлэмж; эв найрамдал, эв эе, эв зүй х о р ш.: эвийн эхэнд тос, эвдрэлийн эхэнд цус х у у ч; эрдмийг эхнээс нь, эөийг эртнээс нь х у у ч; эв хамт ёс (коммунизм, пролетарийн хувьсгал, пролетарийн дарангуйлан захирах засгийн ялалтын үрээр капитализмын оронд бий болох нийгэмлэгийн байгуулал бөгөөд түүний үйлдвэрлэлийн харьцааны үндэс нь анги гэж ялгаварлах явдал байхгүйгээс гадна, хот тосгон хоёр хийгээд оюуны ба биеийн хөдөлмөр хоёрын хоорондын ялгаа арилсан, хуваарилалыг хэрэгцээний хирээр гүйцэтгэх зарчим болно); эв нэгдэх (санаа явдал зохицон нийлэлцэх, хавсралцах); эв эвдрэх (найрамдал эвдрэх); эв нь эвдрэх (а. найрамдал эвдрэх; б. хагарсан бутарсан юмны нийлбэл зохих газар нь нийлүүлж эвлүүлж боломгүй болох); эв ннйлэх (а. санал сэтгэл, найр найрамдал зохицон нэгдэх: б. наах зүйх зэргийн юмны хоорондоо яв цав тохирох, таарах); эв муудах (а. найртай харилцаа эвдрэх; б. наах зүйх юмны кийлэмж муудах);
- эд юмны хоорондоо явхийтэл нилэлцэх тохирлого; эв нийлэх; эв нь салах; эвээр нь нийлүүлэх; эвт нь оруулах; -*- эв мод (хил хязгаарын харуул цэргийн хоёр этгээд, хайч солилцохдоо нийлүүлэн үзэх цуудас мод);
- юмны тааламжлагдах ая зүй; унахад эв сайтай морь; ачааг эв дүйтэй ачих; эв дүйгүй (юмны эе зүйг олж чадахгүй, дүй муутай); эв хавгүй (юмны үзэмж тохиромжгүй, хэтэрхий болхи бүдүүлэг, дүй муутай зэргийг шоодож өгүүлэхэд хэрэглэнэ; эв хавгүй биетэй амьтан; эв хавгүй яриатай хүн); эв ээвгүй (дүйгүй, эв хавгүй, эв нь нийлэхгүй болсон).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх