тос

амьтан, ургамал, чулуулагт байх усанд үл уусах нүнжигт бодис; хонины тос; сарлагийн тос; өөхний тос; самрын тос; эагасны тос; торго өмсөвч сүүдэр нь хар, тос уувч баас нь өмхий зүйр; цөцгийн тос (сүүний цөцгийнөөе ялгаж авсан тос); цагаан тос (малын сүүнээс шар тосы пь ялгаж аваад үлсэн идээний хувь); түүхий тос (малын сүүнээс авч хураасан өрөм); шар тос (малын сүүнээс авсан өрөмний хувийг хайлуулж авсан тос); олсны тос (олсны ургамлын үрийн тос); дэлийн тос (дэл гэдэг ургамлын үрийн тос); маалннганы тос (маалипга ургамлын үрийн тос); үрийн тос (самар, шид мэтээс авсан тос); сүү тосны завод (сүү авч тос боловсруулах үйлдвэр); машины тос (машин техникт хийх тусгай тос); нүүрний тос (нүүрний арьсыг гоёмсог байлгахад зориулсан тос); тосон будаг (тостой хоршсон будаг; тосон будгийн зураг); тосон туулга (туулгахад хэрэглэх тосон эм); тос даах (тосорхог; гос даасан бор царайтай); тосон өнгө (сэтгэл дурнаа зохистой аятайхан өнгө); тосон харгана ургамал (дурсны өнгө цагаавтар, мах судал нарийн нягт нэгэн зүйл харгана, сумны зэвний иш, тэшүүр сумны бонхгор хийнэ); тосон харгай ургамал (цөгүүрсний нам, хөнгөн бөгөөд бат, шилмүүс цөгүүрсний адил болоод өргөн урт, цэцэг маш сайхан нэг зүйл мод, бас шар харгай ч гэнэ.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-09-05 14:46:00

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх