бөс даавуугаар хийсэн, модон багана нуруутай оромж; хэлбэр байдал нь янз бүр байдаг; майхан шаах, майхан татах (майхан барих); майхны ам (үүд); майхны ваадан (майхны ам талыг нээх зөрүүлэх хоёр хушуу); майхны нуруу (хоёр баганын дээд үзүүр дахь сэнжинд тогтоох урт мод); майхны шувуу (майхны багана); майхны гол (майхны их биеийн хоёр талын хэц); майхны самсаа (майхны шанааны хойд урд хоёр хэц); майхны сүүл (майхны бөгсөн этгээдийн нарийн үзүүр); майхны хаяавч (майхны хаяа тойрон хийсэн унжлага бөс); майхны хэц (майхны олон уулзварт бэхлэн хийсэн олс дээс); майхны шанаа (майхны хоёр голын хойд урд хоёр хушуу)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх