хагарах

  1. эвдрэх, хэмхрэх; шил хагарах; шаазан хагарах;
  2. язрах, эмтэж цуурах, ан амсар гарах; газар хагарах; уруул хагарах; зүрх хагарах шахав;
  3. шилжсэн эв эвдрэх, эвгүй болох, муудалцах;

түнжин хагарах

эв муутай болох, хэрэлдэх.

нүүр хагарах

олны өмнө үг хэлэх, дуулах зэрэгт ичиж зовохгүй болох.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-07 05:03:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх