амьтан хэвлээр явагчдын баг, бие нарийн урт, хөлгүй, хайрстай, ихэнх могойн шүдэнд хор бий, урт хорхой ч гэнэ; могой биетэй, модон хумстай, хоёр гартай, нэг хөлтэй оньсго; могой алахад мод нэмэргүй зүйр; могой мөрөө танихгүй, хүн биеэ мэдэхгүй зүйр; могой жил (могой тохиолдсон жил); могой сар (могой эзэлсэн сар); могой өдөр (могой эзэлсэн өдөр); могой цаг (могой эзэлсэн цаг); хорт могой (хор боловсруулах булчирхай бүхий могой); аврага могой (халуун оронд орших том могой, хоргүй боловч амьтан барьж иднэ); могой эрэлж амьтан (цагаан ямаа зарамтай адил болоод хавтгай толгойтой нэг зүйл загас); могой загас амьтан (мөрөн голд төрнө, хэлбэр могойн адил, хайрсгүй, шар цагаан хоёр зүйл бий); могой жарс амьтан (мөрөн голд төрнө, могой загастай адил болоод охор, толгой шовхгор, хайрсгүй нэгэн зүйл загас); могой бялзуухай амьтан (хүзүүний янз могойтой адил, хөл урт нэг зүйл бялзуухай); могой идрээ ургамал (хээр ургадаг, идэр ногоонд адилхан болоод навчиндаа хөрөө мэт соёотой, амт гашуун нэгэн зүйл идэшний ногоо); могойн зүрхэн зандан ургамал (өнгө харавтар улаан, үнэр сайхан нэг зүйл зандан); могой яр (биеийг ороосон нэгэн зурвас улаавтар мөхлөг яр); могойн ичээ (могой олноороо хуран нүхэнд орж ичсэн газар); могойн чуулган (могой ичээндээ орохоор олноороо цугларсан газар); могойн зулбадас (могойн гуужиж гээсэн хальс)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх