чадал

  1. тамир, тэнхээ, бяр хүч; хүч чадал, чадал тамир, бяр чадал хорш.; чадал орох (а. чадалтай болох, б. чадал шаардагдах); чадал гаргах (чадал нь илрэн мэдэгдэх, мэрийн зүтгэх); чадал сайтай, чадал ихтэй (а. тэнхээ хүч ихтэй; б. үйл ажлыг бүтээхдээ чадамгайд в. хөрөнгө амьдрал элбэг хүрэлцээтэй); чадал муутай, чадал багатай (а. тамир тэнхээ дорой; б. хөрөнгө чинээ багатай; в. мэдлэг чадвар муутай); чадлаа үзэлцэх (а. тамир тэнхээгээ үзэх; б. мэдлэг чадвараа үзэх; в. хөрөнгө чинээгээ үзэх); чадал мэдэх (а. тамир тэнхээ мэдэх; б. мэдлэг чадвар мэдэх; в. хөрөнгө чинээ мэдэх);

  2. эрдэм мэдлэг, ид чадвар; эрх мэдэл, эрдэм чадал, ид чадал хорш.; энэ шалгалтаар тэр залуу харин нэг чадал зааж байгаад онц гарлаа даа;

  3. хөрөнгө чинээ; чадал чинээ, хөрөнгө чадал х о р ш.; мөнгөний худалдан авах чадал (тухайн мөнгөний нэгжээр худалдан авч болох таваарын хэмжээ).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-19 14:11:22
    • Х.Буд: 2015-04-13 00:29:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх