амтат

амт сайтай; амтат гүйлс ургамал (цагаан ягаан цэцэгтэй, бутархаг модонд ургадаг, хэлбэр бөөрөнхийвтөр, өнгө шаравтар, амт хүчтэйхэн, дотроо жижиг ястай нэг зүйл жимс); амтат зүрж ургамал (дулаан оронд ургах харборын төрлийн олон өргөслөг навчтай, цагаан цэцэгтэй, мөнх ногоон модонд ургадаг нялцуу нимгэн хальстай, улбар шар өнгөтэй, амт таатай нэг зүйл жимс); амтат луугийн нүд ургамал (цагаан цэцэгтэй, хоёр алд илүү өндөр модонд ургадаг, махны нь өнгө луугийн нүд жимснээс шар, амт амтайхан нэг зүйл жимс); амтат зэгс ургамал (хулсны нам, шүүс нь эмэнд ордог); амтат хур (зохистойцагт нийллүүлэн орсон бороо)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-08-21 18:46:06
    • Г. Золжаргал: 2015-04-13 00:33:27

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх