сахих

  1. харгалзах, манах; гэр сахих (гэртээ үлдэж, гэр бараагаа харгалзах); сахин хамгаалах (байнга байж хамгаалах); үүд сахих (үүд харгалзах);
  2. дэргэд нь байх; өвчтөнийг сахих (дэргэд нь үргэлж байж сувилах);
  3. хүлээх, отох; нүхний ам сахих; тарвага сахих (тарваганы гарч ирэхийг хүлээх); зам сахих (замын хажууд отон хүлээж байх):
  4. ш и л ж с э н хоргодох, холдож чадахгүй байх; гэрийн мухар сахих;
  5. мөрдөж дагах журамлах; хэв журам сахих (нийтийн журам дэглэм дагах); санваар сахих (шашны ёсонд: авсан сахилаа ёсчлон дагаж явах); төлөвийг сахих (төлөв томоотой байх); төвийг сахих (төлөв томоотой, алинд нь ч оролцохгүй байх).
  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Арсун: 2009-09-11 02:00:21

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх