нөхөр

  1. дотно хүн, үзэл санаа, үйл ажил, аж амьдрал зэргээр ойрхны хүн; нөхрийн хувиар чамд хэлэх хэдэн үг байна; анд нөхөр; найз нөхөр; хэн нь нөхөр, хэн нь дайсан болохыг ялгаж таних; зовох цагт нөхрийн чанар танигдах; нөхрийг нөхрөөр нь шинж х у у ч; нөхрөө үзэж сур! сүүдрээ үзэж зас х у у ч.; нөхөр татах (хэргийн учир байцаагдаж мөрдөгдөхөд бусдыг гэмт хэрэг хийлцсэн гэж ноцох; хань хамсаа болгох; хулгайд нөхөр татах);
  2. эхнэрийн эр; нөхөр нь Батчулуун гэгч хүн; манай нөхөр үйлдвэрт ажил хийдэг; нөхөр хань х о р ш.;
  3. өөрийн нийгэм, өөрийн орчны хүн; нөхөр Сүхбаатарын хамт; нөхөр Уртнасанг сонгов; нөхрийн шүүх (ялимгүй осол эндэгдлийг нөхрийн ёсоор олноороо зөвлөн хэлэлцэж засах олон нийтийн байгууллага).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-11 07:37:57

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх