тасрах

  1. тасархай болох; холбоо тасрах; дээс тасрах; уурганы хуйв тасарчээ; гол тасрах (үхэх; гол тасартал горьдлого тасрахгүй зүйр); гэгээ тасрах (харанхуй болох);
  2. байнга тогтмол хийдэг юмыг үл хийх; хичээл тасрах; хурал тасрах;
  3. үл биелэх; төлөвлөгөө тасрах; ажил тасрах;
  4. нэгэн тийш болох, барагдах; хэрэг нь тасрах; хоёр тасарч хөдлөх;
  5. нийлүүлэх, залгуулахыг болих, зогсох; сүү тасрах; түлээ тасрах;
  6. хуваагдах, анги анги болж салах, сураггүй болох; чимээ тасрах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-08-22 09:33:43
    • Олхонууд Д. Лхагвасүрэн: 2015-04-13 00:33:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх