амьсгаа

амьсгалсан хийнээс гадагш гарах дотогш оруулах хувь; амьсгаа хүрэх (гадагш гарах хий юманд тулах); амьсгаа авах (а.хийг дотогш татах; б. түр зуур амарч сэгхийх; амьсгаа авахуулахгүй шаардан шахав); амьсгаа татах (а. хийг дотогш татах; б. амьсгаа хураах); амьсгаа орох(а. амьсгаагүй байсан амьтан дахин амьсгаатай болох; б. их халуун байгаад сэрүүвтэр болох); амьсгаа хураах(эцсийн амьсгалаа татаж үхэх); амьсгаа давхцах(амьсгаадах); амьсгааны тоо гүйцэх(нас барах); амьсгааны хэмжүүр(уушигны амьсгах чадлыг хэмжин үзэх багаж).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Athena: 2009-08-22 11:37:40
    • Г. Золжаргал: 2015-04-13 00:33:38

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх