амьтан

  1. хөдөлж мэдэрч чадах амьд юм; амьтны аймаг; хүн амьтан; аливаа амьтан хавар болоход баясна; амьтан судлал (амьтны аймгийг бүхий л талаар судлах ухаан); амьтан судлалч (амьтан судлалд мэрэгжсэн хүн);
  2. адгуусан; гэрийн тэжээвэр амьтан;
  3. олон хүн; улс амьтан; амьтан ах дүү;
  4. бусад үгтэй нийлж хөөрхийлөх шоодох утгыг илтгэнэ; хөөрхий амьтан! хэцүүдсэн амьтан; тэнд нэг амьтан зогсож байна; амьтангүй үе (газар тогтсоны түүхэд амьтан ургамлын үүсэн гараагүй байсан эртний үе).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-08-22 14:15:21
    • baynaa: 2015-04-13 00:33:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх