хариу i

  1. асуусанд хэлэх үг, өгөх мэдээ; хариу захидал; хариу үг; хариу хэлэх;
  2. юмны ор, хариулал, буцаж ирэх үр дүн; аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ з ү й р; хариу бэлэг; хариу авах (а. өшөө авах; б. асуусан лавласны шийдвэр авах); хариу өгөх (а. үг утгыг хариулах; б. өглөг хүргэлгийн ор өгөх); хариу санах(тусын хариу горилох); хариу тэмдэг (авсныг бичиж буцаах тэмдэг); хариугаа авах (өшөөг хариулах).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Г.Ган-Эрдэнэ: 2009-08-22 14:17:30
    • Буру: 2015-04-13 00:33:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх