цаашлах

  1. улам цааш болох, хол болох; манайх цаашилж нүүсэн; цаашлах тутам газрын гарц сайжрах юм;
  2. хүний өвчин нэмэгдэн хүндрэх, доройтох; өдөр ирэх тутам цаашилж дордох байдалтай юм;
  3. хүний юманд хэтэрхий шунахайрах ба даварч хэтрэх; авсан дээрээ авах гээд улам цаашлах хэрэггүй.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-12 20:39:22

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх