ангир

амьтан асар хүйтэн биш, нэн халуун биш, задгай ус бүхий газар цаг цагаар сэлгэн нүүж нутаглах шувуу; голдуу гал шар өнгөтэй, цагаан толгойтой бий; усанд умбах хөвөхдөө чадамгай; зарим нутагт лам шувуу гэдэг; ангир нугас амьтан (бие том өнгө шар, нэгэн зүйл нугас); ангирийн хөл ургамал (янз наанги цагаантай адил, төмснь улаан цагаан хоёр зүйлбий, чанаж иддэг, амт амтайхан); ангир шар (улбар шар өнгө); ангир шар ураг (эхийн хөхний сүү, ангир шар ургаа шимүүлсэн ачит эх минь).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-08-22 18:34:37
    • ezaya: 2015-04-13 00:33:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх