хэд, хэдэн

  1. юмны тоо хичнээн болохыг асуух төлөөний үг; хэд хичнээн х о р ш., та хэдэн настай вэ? хөдөө яваад хэд хонож байна? танд хэд хэрэгтэй вэ? хэд дахин их байна; өнөөдөр хэдэн бэ? хэдэнд манайхаар ирэх вэ? сар бүрийн хэдэнд хуралтай байдаг билээ? хэдээр (хэд хичнээнээр; хэдээр өгвөл болох вэ? хэдээр авах санаатай байна?)

  2. баахан цөөвтөр; хэд хоногоос би ирнэ; хэдэн мал маллаж байна; манай хэдэн адуу үзэгдэнэ үү? энэ хэдэн хоног сайн чармайж ажиллавал төлөвлөгөөгөө биелүүлнэ шүү;

  3. гаруй; хорин хэдэн сурагчид хичээллэж байна; арван хэдэн километр яваад нэг худаг дайралдана; хэд хэд (хэдээд; хүн тутам хэд хэд ногдох, та хоёулын нас хэд хэд хүрэв; хэд хэд дахин авав; хэд хэд вэ?); хэд хэдэн (нилээд;хэд хэдэн удаа; хэд хэдэн зэрэг; хэд хэдэн хувь)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хишгээ.Д: 2009-08-22 20:37:21
    • baynaa: 2015-04-13 00:33:55

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх