эсрэг

  1. эгц, нааш хандах, эргэх эгэхий нь; нүүр нүүрээрээ эсрэг харалцах; эсрэг хандах (а. аливаа юмны эгц өөдөөс хандах; б. урвах); 2. аливаа хөдөлгөөний өмнөөс, урдаас, өөдөөс; эсрэг салхилах; эсрэгээс ирэх; 3. эрс зөрөөтэй, дайсагналтай, тэрс; эсрэг тавих (сөрөг тавих; хуучин нийгмийн үлдэгдлийн эсрэг тавих ухуулга таниулга); эсрэг бүлэг (алив зүйлд харш санаа бүхий бүлэг, хуйвалдаан); хувьсгалын эсрэг (хувьсгал эсэргүүцсэн тэрс үзэл санаа арга явууллага); төрийн эсрэг (төрийг эсэргүүцсэн тэрс үзэл санаа, арга явууллага); шинжлэх ухааны эсрэг (шинжлэх ухаанд тэрс муу үзэл санаа, ажиллагаа); шашны эсрэг (шашны сургаал ба шашны ёсны тэрс ажил явууллага; шашны эсрэг суртал нэвтрүүлэг); эсрэг бослого (алив үйл ажиллагааг дургүцэн боссон бослого); эсрэг тэсрэг (а. нааш цааш; б. ийш тийш; эсрэг тэсрэг хандалцах; эсрэг тэсрэг гүйлдэх; в. өмнөөс, араас; эсрэг тэсрэг салхилах; эсрэг тэсрэг зорчих; г. эвлэршгүй, тэрс; эсрэг тэсрэг тэмцэл); эсрэг атга (хоёр гарын алгыг хавсран нийлүүлж атгасан хэмжээ)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Tuul: 2009-08-23 01:12:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх