үйл

  1. хийж явуулах үйл хэрэг, үйлдвэр; үйл үйлдвэр, үйл хэрэг, үйл ажиллагаа; зохиолчийн үйл; гэмт үйл; зөв үйл; үйл хийх, үйлдвэр хийх; үйл үг (юмны үйл буюу байдалыг зааж хэлсэн үг);

  2. оёх, урлах зүйл; үйл их хийж байна уу? (юм их оёж байна уу?); үйл сайтай (оёж урлахдаа сайн); үйл муутай (оёж урлахдаа муу); үйл бүт (аж үйлдвэр хийж байгаа хүнд ерөөж хэлэх үг);

  3. зовлон; үйл зовлон, үйл там; уршиг үйлээ эдлэх; үйл үзэх; үйлий нь үзүүлэх; үйл тамаа цайх (ихэд зовлон эдлэх, амсах); үйлийн үр (үйлдсэн муу явдалын уршиг нөлөө, үр боловсрол); үйл нь ирэх (үхэл нь ирэх; үйл нь ирсэн хулгана, муурын бөөрийг маажих) зүйр

  • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
  • Хүрэлхуяг: 2013-01-13 09:20:46
  • nyama_z: 2015-04-13 01:08:24

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх