ихэр

Ихэр хүүхэд, ихэр гэдэг үгийг гол төлөв "нэгэн эхээс хамт төрсөн" гэсэн утгатай үг гэж ойлгодог. Алтай язгуурын түрэг хэлнээ "хоёр" гэсэн тоог "эки" гэнэ. Энэхүү хоёр гэсэн утгатай эки гэдэг үг дээр "юм" гэсэн санааг заах дагавар буюу өөрөөр хэлбэл нэр үг үүсгэх -р дагавар залгаад "хоёр юм, хос юм" гэсэн санааг "ихэр" гэдэг үгээр илэрхийлж байсан бөгөөд аажимдаа монгол хэлнээ дээрх утга нь бүдгэрэн "хоёр ихэр", "гурван ихэр" гэх зэргээр ярилцах болж улмаар үгийн утга хувьсах ёсоор одоо "нэгэн эхээс зэрэг гарсан" гэсэн утгыг заах болсон бололтой байна.

  • Эх хэл сэтгүүл
  • Хэрлэн: 2013-01-26 06:44:17

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх