аялгуу

  1. дуу хөгжмийн тус тусдаа биеэ дааж тодорхой яруу сонсогдохоор нэгэн зэрэг дуурсан эгшиглэх олон аяны цогцсын нэр; аялгууны ухаан (хөгжмийн давхар олон аяны зохирол найрал, хэлбэр шинжийг судлах ухаан); аялгуут жүжиг (зарим хэсэгтээ хөгжмийн хавсраа бүхий яриан жүжгийн нэг зүйл);

  2. нэгэн хэлтний доторхи нутаг нутгийн хэл ярианы онцлог шинжит төрх; аман аялгуу; салбар аялгуу;

  3. үг ярианы дуудлага.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хосбаяр Хадбаатар: 2009-08-23 05:56:40
    • П.Оргил: 2015-04-13 00:34:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх