огторгуйн цахилгаан хорлол (дээр бүдүүлэг цагт аянга гэж галт сум мэт тусгай, маш их хүчтэй зүйл тэнгэрээс буудаг мэт буруу ойлгодог байжээ);
аянгын сум (дээр бүдүүлэг цагт бороо орж цахилгаан цахилах үед тэнгэрээс буудаг хүрэл сум гэж буруу ойлгодог байв; <<аянгын сум>> гэж газраас олддог зүйл бол хүн төрөлхтний дээд үе хүрэл зэвсэгтэй байхад эдэлж байсан зүйлс болно);
аянга буух, аянга дайрах (огторгуйн цахилгаанд дайрагдах);
аянга дугарах (тэнгэр дуугарах, аадар бороо хур орж, цахилгаан нижигнэн дуугарах чимээ);
аянгын сарниул (барилга төхөөрөмжийг аянга цахилгаан дайрахаас хамгаалах хэрэгсэл, голдуу утсаар газартай холбож босгосон урт төмөр байдаг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх