бага

  1. хэмжээгээр их биш, жижиг, том биш;

  2. бага настай; залуу бага хүүхэд;

  3. эхний, доод шатны; бага ангийн сурагчид (нэгээс дөрөвдүгээр ангийн сурагчид); бага сургууль (анхан шатны сургууль);

  4. доод тушаалын; бага дарга (доод тушаалын дарга); бага дэслэгч, бага түрүүч (цэргийн цол); бага эмч (дунд мэргэжлийн эмч);

  5. тоо цөөхөн;

    • мал багатай айл (мал цөөнтэй айл);
  • загас багатай гол (загас цөөнтэй гол);

  • бага гарчиг (номын ерөнхий гарчгийн дор бичих нэмэлт гарчиг);

  • бага сага (аар саар, жижиг сажиг);

  • бага сагалах (ажилтай ажилгүйн хооронд явах, юухан хээхнээр цаг өнгөрүүлэх);

  • бага тархи (их тархийн доод этгээдэд байх жижиг тархи);

  • бага үд (арван нэгэн цагийн орчим);

  • бага хүйтэн (сарны зурхайн ёсны 24 улирлын нэг ес эхлэхийн өмнөх арван таван хоног);

  • бага хэвэл (хүний хүйснээс доош хэсгийн нэр);

  • бага авга (эцгийн дүү);

  • бага авга бэргэн (бага авгын эхнэр);

  • бага эвхмэл (урьдын цагт айлтгах хэрэг зүйлийг бичиж сайдуудад үзүүлэн өргөх бичиг);

  • бага хураангуй (утга зохиолын дотор өмнөд санааг хураангуйлан бичсэн үг);

  • бага хурал (олон улсын болон албан байгууллагын төлөөлөгчдийн зөвлөгөөн); олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал; эрдэм шинжилгээний бага хурал;

  • бага хаалга (хаалганы самбарт болон хашаанд хийсэн жижиг хаалга);

  • бага хялгана ургамал (говьд ургадаг нэг зүйл хялгана).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Хосбаяр Хадбаатар: 2009-08-23 09:47:07
    • П.Оргил: 2015-04-13 00:34:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх