юмыг өөрийн болгох; би авья; ажил авах; эхнэр авах. (гэрлэх); хүүхэд авах (үрчлэх); түрүү авах (наадамд морь түрүүлэх); тарга авах (мал таргалах); үг авах (а. дуулгартай байх; б. үг алдуулах);
зэрэгцэх; хам нөхцөл үйл үгтэй нийлэн авахын утга гарна; *завдаж авах; алдсан юмаа олж авах; мэдэхгүй юмаа мэдэж авах; сурч авах; худалдах авах; булаан авах; эзлэн авах;
зэрэгцэх нөхцөл үйл үгтэй нийлэн, тавтай удаан гүйцэтгэх байдлыг үзүүлнэ; тэнд очоод хэвтэж авлаа;
урьдчилах нөхцөл үйл үгтэй нийлэн, нэгэнтээ үйлдэн турших гэсэн санааг гаргана; цохиод авах; уншаад авах;
биенд ямар нэг согог суух; нуруугаа авах; зоогоо авах;
бус үгтэй нийлэн ямар нэг бодол төрхийг үзүүлнэ; ажиг авах; сэжиг авах; хар авах; санаа авах;
зарим хувцас хэрэглэлийг тайлах; малгай авах; бээлий авах;
биенээс салгах; үс авах; хумс авах; эмээл авах;
гарахын тийн ялгалт үгтэй нийлэн, эхлэхийн утга илэрхийлнэ; өглөөнөөс аваад орой болтол хичээллэв;
авах аргагүй (а. хэрэггүй, дэмий; б. авах бололцоогүй);
авах танаггүй (авах хэрэглэх аргагүй, хэрэгцээгүй, дэмий; авах танаггүй туранхай мал; өмссөн хувцас нь авах танаггүй болжээ);
авч орхих (а. тогтворгүй ааштай хүний нэгэн суурин дээр сайн муу зан хольцон гаргах авч орхисон зантай амьтан шүү; б. юмны дотроос хэрэгтэй, хэрэггүйг үзэж ялгах);
ам авах (зөвшөөрсөн, хүлээсэн үг гаргуулах, дахин няцахгүй гэж ягштал хэлүүлэх);
ам хэл авах (батлах үг гаргуулах);
амь авах (а. амийг аврах; б. амийг таслах);
анир авах (амьтан бусдын чимээг сэрэх, чимээ авах ч гэнэ);
газар авах (лавшрах, өвчин ужиж хүндрэх);
гэрэл авах (гэрэл үзүүлэхийг цээрлэх зүйлд осолдож гэрэл үзүүлэх);
зураг авах (гэрэл зургаар дүрсийг гаргах);
зүлд авах (анд хамт явсан буюу замд тохиолдсон хүмүүс, алсан тураг ангийн махнаас оногдох хувь хүртэлцэх);
зүрх авах (урьд ихэд айснаас болж хожим бэрхшээх болох);
идэш авах (хүйтний улиралд идэхэд бэлтгэж мал нядлах);
идээ авах (сүүн шимээр хүнс идээ боловсруулан хураах);
нойр авах (дутсан нойрыг нөхөж ханатал унтах);
ус авах (а. усны аюулд учирч тохиолдох; б. ус зөөж авчрах; в. эмчлэх буюу шинжлэх зорилгоор ямар нэгэн эрхтэнд тогтсон усыг гаргах; нугасын ус авах; уушигны ус авах);
салхи авах (а. салхи цохихыг цээрлэх зүйл. салхинд үлээгдэх, салхинд цохигдох, хөлс сэвэх ч гэнэ; б. ан амьтан салхиар үнэр авах);
өл авах (идэш хоолны зүйлийг зөвхөн идэж цадах);
үнэр авах (ан амьтан салхины дээд талаас ирсэн бусдын үнэрийг сэрэх);
хайр авах (бусдад дотнологдон хайрлагдахад хүрэх);
хал авах (бусдын хэлсэн зөвлөсөн үг сургамжид атгаг санах);
хулгай авах (хулгайд алдах, хулгайчийн гарт орох);
хүлээн авах (а. зочид гийчдийг хүндэтгэн зориуд учирч танилцах; б. дуу, авиа, нэвтрүүлэг, дохио зэргийг хүлээн авагчаар сонсох);
хүч авах (а. тарга авах; б. бусдын хүчинд шүтэх; в. чадал эрч нь нэмэгдэх);
хэл авах (бусдаас хариу үг чимээ лавлан мэдэх);
чийг авах (юм нойтон мэт болох);
шан авах, шагнал авах (хийсэн бүтээсэн үйл ажлы нь үнэлэн бодож олгосон шагнал хүртэх);
ширээ авах (үйлчилгээний газраас тусгай ширээнд бэлтгэсэн идэш уушийн зүйлийг худалдан авч хэрэглэх);
төл авах (малын төл бойжуулах);
ургац авах (хадлан тариалан хураах);
арга хэмжээ авах (а. зэмлэл хүлээлгэх; б. шаардлагат асуудлыг шийдвэрлэх);
зээл авах (эд мөнгө хожим төлөхөөр урьдчилан хэрэглэх);
цох авах (тоглож, цохон дээр няслах);
шав авах (тоглож бугуй дээр хоёр хуруугаар шавхуурдах);
хар авах (учрыг бүр түр мэдэж хардах);
мэдээ авах (а. бүртгэл дүн тодорхойлолт авах; б. сураг чимээ сонсох);
нэр авах, цол авах, зэрэг авах (тусгайлан оноосон нэр, зэрэг, цолтой болох).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх