байшин сав зэрэг барьж үйлдэх бүх зүйл; барилгын хэрэг эрхлэх газар; барилгын маяг; барилгын ухаан; барилгын ажилчин; манай нийслэл өндөр сайхан барилгуудтай болов;
☆ уран барилга (барилгын урлал);
барилга барих (орон байшин барих);
уран барилгач (байшин барилга барих мэрэгжилтэй хүн);
их барилга (фабрик, завод, цахилгаан станц, уурхай, төмөр зам, суваг, орон сууцны барилга, эмнэлэг, сургууль зэрэг шинэ барилга);
их барилгын төлөвлөгөө (их барилга барих төлөвлөгөө).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх