ойрын юмыг бусдын зүг заах төлөөний үг; энэ жил; энэ өдөр; энэ хэрэг; энэ хүн; энэ өглөө; энэ тушаа; энэ тэр (олон юмны нэрийг нэрлэж, бусдыг хамтатган өгүүлэхэд хэрэглэх үг; Бат энэ тэрийг дууд; хөсөг хүнс энэ тэр юм өг; энэ тэр юмаар битгий хөөцөлд); энэ тушаа (энд, энэ орчим, энэ хавь); энэ дээр (а. үүнд буюу үүний дээр; энэ дээр суу; энэ дээр тавь; б. энэ дотор, энэ газар; чиний аав энэ хурал дээр ирэх үү? чи энэ дээр хэзээ ирэв? в. энэ байдал гэх санаа; энэ дээрээс бодвол; энэ дээрээс үзвэл; г. үүн, эндээс; энэ дээрээс унш; энэ дээрээс оё); энэ мэт (энэ, үүнтэй адил, ойрын юм буюу түүнтэй адилшаах юмыг дурдахад хэрэглэх үг энэ мэтийн хүн; энэ мэтийн үг явдал); энэ үү (юмыг магадлан лавлахад хэрэглэх үг; тэр ном чинь энэ үү? хүрээлэн гэдэг чинь энэ үү?)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх