хурдан: хурдан түргэн, бушуу түргэн хорш; түргэн явж түргэн хүрэх; түргэн гол адагтаа хүрдэггүй зүйр; түргэн зан (яаран догшрох уурлах зан); түргэн буцалгагч (хурдан буцалгах сав); түргэн ус (урсгал ширүүн ус); түргэн өвчин (доройтуулах хурдан өвчин); түргэн тусламж (аюултай өвчин, осол зэрэгт эмнэлэгийн яаралтай туслалцаа үзүүлэх байгууллага); түргэндээ орох (шуудрах, шулаадах); түргэн түүхий (юмыг яааруу, тэвдүү, хааш яаш хийх); түргэн цагаан (ямаахай)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх