хавсрах i

  1. хамтатгах, хавтгай талаар нь нийлүүлэх; алга хавсрах; мах хавсарч хөлдөөх;

  2. бөхийн мэх, хөлийн дотор талаар нөгөө этгээдийн хөлийг гадна талаас нь цохиж хоёр хөл нь бие биеээ дайран унагаахад хүрүүлэх; хавсран таших;

  3. ш и л ж с э н хамтрах, хамтран үйлдэх; хүчин хавсрах;

  4. хослон гүйцэтгэх, хоёр зүйлийн үүргийг хослон биелүүлэх; галч хавсарсан зарлага.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Бат-Эрдэнэ: 2009-08-24 11:09:46
    • П.Оргил: 2015-04-13 00:36:35

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх