өө товгоргүй тэгшлэг талбар хэлбэртэй; хавтгай газар; өөгүй хавтгай тал; хавтгай дөрвөлжин (адил талтай тэгш өнцөгт); хавтгай мод (а. банз; б. ганпанз, гурилын мод; в. х у у ч и р с а н жанчих банз); хавтгай модлох х у у ч и р с а н (а. банздах; б. банзлах);
нимгэн, тэгш хэлбэртэй; хавтгай чулуу; хавтгай гурил; хавтгай загас а м ь т а н (бие хавтгай, том нь 50 сантиметр хүрнэ, зуун мянга илүү мөхлөг түрс орхидог); хавтгай хорхой а м ь т а н (а. далайн ба гол нуурын усанд оршдог, бие хавтгай хорхой; б. хүн амьтны биед орших буцаш хорхой, цагаан хорхой, утсан хорхой, цацагт хорхой, цацагт хорхойг хавтгай хорхой гэнэ); хавтгай сахал у р г а м а л (хуучин нутагт ургана, олс мэт хэлтэстэй, өнгө цагаавтар, сөөхий гуталд давхарлаж өмсдөг өвс);
ш и л ж с э н газар бүхнээ, газар сайгүй, үргэлж, энд тэндгүй; энэ явдлын тухай хавтгай ярих болов.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх