улсын цааз хууль, олон нийтийн хэв журмыг зөрчиж гэм буруу болсон үйл явдал, түүнд ноогдуулсан шийтгэл зэмлэл; ял шийтгэл, ял торгууль, ял төлбөр, ял зэмлэл, ял янх хорш.; торгох ял; хорих ял; алах ял;
ял хийх(а. хууль цаазад эрсдэх гэмт хэрэг гаргах; б. гэмт хэрэг үйлдэгсдэд шийтгэл ногдуулах);
ялын төлөвлөгөө (гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хэргийн хүнд хөнгөнийг үзэж зохих шийтгэлийг ногдуулсан төсөл);
ял унагаах, ял ноогдуулах (гэмт хэрэг үйлдсэн хүнд зохих шийтгэлийг ногдуулан тогтоох);
ял хүлээх (үйлдсэн хэргийг биедээ дааж авах ба гэмт хэргээ илчлэн гаргах);
ял гулгах (үйлдсэн гэмт явдлыг тулган хүлээлгэх);
ял шийтгэх (шийтгэл ногдуулан хүлээлгэх);
ял торгох (гэмт хэрэг үйлдэгсэд мөнгөн шийтгэл ногдуулах);
ял эдлүүлэх (ногдуулсан шийтгэлийг эдлүүлэх);
ял хэлтрүүлэх (ногдсон шийтгэлийг өршөөж уучлах)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх