зам i

  1. амьтан юмны явах зорчиход зориулсан юм; дардан зам; зөрөг зам; тээврийн зам; тэрэгний зам; Улаанбаатарын зам; Бээжингийн зам;

  2. зүг чиг, төрөл; баруун замын байлдаан; хуурай замын цэрэг; усан замын цэрэг;

  3. мөрдлөг, хөтөлбөр; Лениний заасан зам;

  4. арга, сүв; хэлэх замтай; зайчих зам байлгүй яах вэ;


  • олны зам (нийт буюу олонхийн явах зорчих газар);

  • хөл зам, зам хөл (олны зам мөрт тохиолдох газар);

  • хөлтэй зам (олон амьтны хөл ихтэй, үймээн шуугиан ихтэй зам);

  • дөт зам (ойр чиг зам);

  • тойруу зам (зорьсондоо хүрэхэд дөт чиг биш зам, хол зам);

  • улбаа зам (үл мэдэгдэх шахам замын ором);

  • зөрөг зам (явах зорчих нарийн зам);

  • жим зам (тодорхой биш нарийн зам);

  • чарга зам (малын цуваагаар гарсан нарийн ором);

  • зам огтлох (зам хөндлөн гарах);

  • зам сахих (а. замын ойр нутаглах; б. зам тосон хүлээх);

  • зам тосох (а. зам отож булаан дээрэмдэх; б. уулзах учрахаар зам угтаж хүлээх);

  • зам гажих (а. замаас гарч явах; б. үйл явдал үл тохирох);

  • зам зуур (замын гудас, замд явах үед);

  • зам мөр (а. мөр; б. дагаж мөрдөх зүйл);

  • зам заагч (зам заадаг хүн);

  • зам бөглөх (а. зам дээр тотгор хийх; б. ажил үйлд боомт болох);

  • зам гарах (а. замын ором гарах; б. дагах дууриах, мөр гаргах; в. зам хөндлөн гатлах);

  • зам хөөх (а. зам мөрийг мөшгөх мөрдөх; б. замыг яг дагаж явах);

  • зам хаах (а. зорчихыг хориглох; б. үйл ажлын явцад саад тотгор хориг тавих);

  • зам нийлэх (а. явдлын зам нэгдэх; б. үйл ажил нэгдэх; в. салбар зам, их замд нэгдэх);

  • замаа алдах (а. төөрч будлих; б. ажил явдал буруудах);

  • явах зам (а. зорчих зам б. урагшлах мөр);

  • харгуй зам (дардан зам; зам харгуй х о р ш.);

  • алсын зам (а. холын зам; б. хэтийн зам, ирээдүйн зам, хүрэх зам);

  • дардан зам, зам дардан (а. олны зорчих тодорхой их зам; б. үйл үйлдвэрт саад бэрхшээл байхгүй);

  • агаарын зам (нисэх онгоцны зам);

  • төмөр зам (төмрөөр хийсэн зам);

  • усан зам (усаар явах зам);

  • хуурай зам (газраар явах зам);

  • цардмал зам (цардаж хийсэн зам);

  • засмал зам (зориуд зассан зам);

  • зөв зам (а. зорьсон газарт хургэх зам: б. явбал болох үйл явдал);

  • буруу зам (а. зорьсон газар үл хүрэх зам; б. үл болох үйл явдал);

  • зам явах (гэмгүй, энгийн, мөрөөрөө; гэм яваагүй, зам явна);

  • зам явах бичиг (ямар хэргээр явааг тодорхойлсон албан баримт);

  • төв зам (гол зам);

  • тойрог зам (тойруу зам);

  • салаа зам (салбар зам);

  • улаан зам (дэлхийн бөмбөрцгийн зурагт хоёр туйлыг тэгш хувааж голоор нь татсан шугам);

  • замын гудас (замын дагуу);

  • замын сахиул (а. замын ойр нутаглах айл: б. замын харгалзагч);

  • замын тэмдэг (зам дээр тавьсан таних тэмдэг);

  • замын хань (а. аян явдалд нөхөр болж явагч; б. үйл ажилд түр зуурын нөхөр болгон ашиглах хүн);

  • замын хамар (элэгдэж ором гарсан замын мөрүүдийн хоорондох хотойгоогүй товойж үлдсэн газар, зарим газар замын шан гэнэ);

  • замын гэр (замын ойролцоо сууж аж төрөх айл гэр);

  • замын билчир (замын уулзар);

  • замын уулзар (зам нийлсэн газар);

  • замын хүнс (замд идэж уух юм);

  • улаан зам дээр (яг зам дээр).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Нямбаа: 2009-08-24 12:36:29
    • П.Оргил: 2015-04-13 00:36:47

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх