дам i

дамжигдаж уламжлагдаж ирэх, явуулах юм; дамын үг дамжигтай; дам хэл явуулав; дам дам уламжилж хэл хүргээрэй; дам дам тараа!;

  • дам сонсох (бусдаас сонсох);

  • дам хүн (бусад хүн);

  • дам гишгүүр (онгоцноос буух суухад усны зах хүртэл агдлан тавьсан модон гишгуүр);

  • дам илд (урт иштэй, том илд);

  • дам нуруу (байшин барилга, хаалганы дээд талын сул нуруу);

  • дам энэх (хаалга үүдний дээр хөндлөн тавьсан бат зузаан мод);

  • дамын наймаа, дамын худалдаа (бусдаас авсан юмыг ашиг хичээж үнэ нэмэн худалдах худалдаа);

  • дамын наймаачин, дамын худал-даачин, дамын панзчин (мөлжимтгий хуДал-даачин);

  • дамынхан (дамын худалдаачид).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Oyu: 2009-08-24 16:32:12
    • П.Оргил: 2015-04-13 00:37:02

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх