барих

  1. юмыг гартаа атгаж авах; хүүхдийн гараас барих; туг барих;

  2. юмыг гартаа оруулж сул явахгүй болгох; алдуул мал барих (алдуул малыг эзэмдэн авч байх); гүү барих (унагыг уяж, гүү сааж айраг хийх): морь барих (а. морийг унах эдлэхээр барин авах; б. уралдааны морийг барианы газар ирэхэд барин авч пайз олгох); унаа барих (морь, тэмээ зэрэг унах малыг барин авах); бэртэнгийг барих (бэртсэн гэмтсэнийг илж засах); ☆ лаа барих (лаа асаах); гэрэл барих (гэрэл асаах); зул барих (зул асаах); гэр барих (гэрийг цогцлон байгуулах); барилга барих (барилгыг бүтээн цогцлох); байшин барих (байшинг цогцлон бүтээх); түр барих (юмыг түр зээлдэн хэрэглэх; танай ширээг түр барьж байгаад өгье); хөгжим барих (а. ямар нэгэн хөгжмийг тоглож чаддаг; тэр хүн ятга хөгжим барьдаг; б. ихэс дээдэст хөгжимдөж сонирхуулах); барих газар (барианы газар); бариа барих (өр төлбөрийн оронд эд юм хүчдэн авах); барьцаа барих (зээл өгөхдөө оронд нь данж болгож юм авч хадгалах); тогоо барих (гэрийн ажил хийх); холбоо барих (хоёрын хооронд харилцан шижим болж ажиллах); мэдээ барих (бусдад хэл мэдээ хүргэх); барьж идэх (а. ноцож амийг таслан идэх; чоно, тарвагыг барьж идэв; б. сүрхий уурсан нэхэж, шаардан давшлах; түүнийг олон хүн барьж идэх шахав); барьц барих (барьц өгөх); билиг барих (билиг өгөх); жуух бичиг барих (жуух бичиг өгөх); дугараа барих (найр цэнгэлд айраг архийг нийтэд хүрэлцүүлэх); дээж барих (идээ ундааны дээжийг хүндэтгэвэл зохих хүнд түрүүлэн өгөх); зоог барих (ихэс дээдэст идээ ундаа өгөх); машин барих (машин жолоодох); эрх барих (толгойлох); жолоо барих (удирдах); мөнгө барих (мөнгийг эрхлэн зарцуулах); талх барих (талх хийх); ам барих (ямар нэгэн үйл явдалд хожимдон харамсах); биеэ барих (ямар нэгэн үйл ажилд болгоомжлох); сэтгэлээ барих (санааширсан үйл явдлыг мартагнахыг хичээх); түрээ барих (ямар нэгэн үйл ажилд бусдаар бамбай түшиг хийж хэтрэмгийлэх); ул барих (урьд өнгөрсөн ажлыг жишээ болгож ажиллах); улаа барих хуучирсан (албадан улаа хэрэглэх); урдаа барих (толгой тэргүүн, хамгийн сайнд тооцогдох; ганц урдаа барьдаг хүн маань энэ!); хөөр барих (хийсэн үйл ажилдаа сагсуурч ид бах болгох); хээл барих (малын хээл олох); анд барих (сайн нөхөр бололцох); хүж барих х у у ч и р с а н (хоёр хүн ах дүү болох ёс хийх); элэг барих (бусдыг доромжлон дээрэлхэх); ихийн шийр барих (ихэмсэг томоотой зан гаргах); эх барих (хүүхдийг төрөхөд гардан авах); яс барих, хүүр барих (оршуулах хүүрэнд анх гар хүрэх); нар барих (нар хиртэх); сар барих (сар хиртэх);

  3. үйлт нэр, нөхцөл үйлийн зарим төлөвтэй хамтран тухайн үйлийн байдлыг заана; явах барих нь удаан юм; сууж барих нь сонин юм.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Алмас: 2009-08-25 06:18:39
    • П.Оргил: 2015-04-13 00:38:09

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх