юу (н) i

хүн төрөлхтнөөс бусад амьтай амигүй бодис, байгалийн үзэгдлийг лавлан асуухад хэрэглэх үг, эр эгшигт үгэнд бичнэ; энэ юу? тэр юу? сонин юу байна? юу хийж байна? чи юу мэдэх вэ? юу харж үзэж байдаг хүн бэ? юунд тийм байх вэ? чи юунд хэлэв? та нар юунд хоцров? манай энд юугаар ч дутагдах юм алга байна; хөдөө юугаар явах юм бэ? чи юугаар нь яах юм бэ? энэ юуны мах вэ? энэ юуны арьс вэ? юуны төлөө үүнийг хийж байгаа юм?

  • юу зовох (юу ядах);
  • юу ядах (хялбархан; үүнийг хийхэд юу ядах вэ; тийм юм олоход юу ядах);
  • юу хийх (а. лавлан асуух үг; үүгээр юу хийнэ? үүгээр юу үйлдэнэ? б. ямар нэгэн юмыг голоход хэрэглэх үг; үүгээр юу хийнэ вэ? түүгээр юу хийнэ?
  • юу хийх вэ (a. хийх үйл ажлыг заалгахаар лавлан асуухад хэрэглэх үг; би юу хийх вэ? б. санаанд үл тохирох үйл юм хийж байгааг үзээд үл тоомсорлож хэлэхэд хэрэглэх үг; *чи үүнийг хийж, юу хийх вэ);
  • юу хэлэх вэ (а. эндсэн цалгардсан газрыг зааж сануулахад хэрэглэх үг; чамд юу хэлэх вэ; юу гэх вэ ч гэнэ; б. хэлэх юмгүй; чамайг яв гэхээс өөр юу хэлэхэв дээ);
  • юу гээ вэ (дуудсан зэрэгт учрыг лавлан асуух үг; та юу гээ вэ? чи юу гээ вэ?);
  • юу гэнээ (бусдын хэлсэн үгийг ухаж мэдээгүйдээ лавлан асуух үг);
  • юу гэж (юу гэнэ);
  • юу юу (ямар гэсэн санаа; чи юу юу авчрав? тэнд юу юу байна? тэр юу юу өгүүлэв?);
  • юун сайн юм бэ (яасан сайн юм бэ; юун сайн юм бэ, одоо хоёулаа явж кино үзээд ирье);
  • юун ч их юм бэ (яасан их юм бэ; за юун ч их юм авчирсан юм бэ?);
  • юуны тулд (яахын тулд; юуны тул ажил хийж байна? юуны тул түүнийг хамгаалав?);
  • юун хамаа (хамаагүй); юун юм (урьд мэдэхгүй байсан юмыг хожим сонсоход лавлан асуух үг; юун юм, би мэдэхгүй; юун юм яриад байна);
  • юун юунаас чухал (энэ тэр алив юмнаас онц чухал);
  • юу юугүй (одоохон, даруйхан; юу юугүй явах болов);
  • юу ч болов (эрсэлж шийдсэн зүйлд гаргах үг; юу ч болов, чингэе; юу ч болов, дүүрсэн хэрэг).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • saka: 2009-08-27 00:51:44
    • П.Оргил: 2015-04-13 00:40:21

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх