утас /утсан/

1.ёнхор, хөвөн зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь; юм оёх утас, хөгжмийн утас; утас өлгөлцөх /нэг зүйл тоглоом/; утас ээрэх /утсыг ээрүүл зэрэг хэрэгсэлд хийж нийтгэх/; утас нийтгэх /утсыг томох/; 2.төмөрлөгийн зүйлийг нарийн цувсан нь; төмөр утас; зэс утас; чийдэнгийн утас; 3.телефон, дууг цахилгааны хүчээр төмөр утсаар ярих; цахилгаан утас /а.цахилгаан утасны шугам тавих; б.телефон утсан аппаратыг залгах/; баярын утас /баяр хүргэж ирүүлсэн буюу явуулсан цахилгаан мэдээ/; утас цохих хуучирсан /цахилгаан мэдээ явуулах/; утас явуулах /цахилгаан мэдээ илгээх/; утас татах /утас тэлж тогтоох/; утасны хороо/цахилгаан мэдээний газар/; утсан хорхой амьтан /хавтгай хорхойн анги, их төлөв мах идэх сээрт амьтны гэдсэнд оршино, гэдэсгүй, идшийг хөвчин биед сорно, биедээ олон хэрчээстэй нэг зүйл хорхой/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-08-27 03:14:19

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх