хоёр

нэг дээр нэгийг нэмсэн тоо; хоёр хоноод ирэх; та бид хоёр явна; хоёр хүн хэдий хол боловч учрах, хоёр хад хэдий ойр боловч үл учрах хууч.; хоёрын хооронд (гүйцэд биш, дутуу; хоёрын хооронд ийм бага юмаар юү хийх вэ; хоёрын хооронд гурвын дунд); хоёр чавхдаст (янз шудрага хөгжимтэй адилхан болоод модон цагариг нь уртхан өнцөгтэй, дотоод тал хөндий, хоёр чихэнд чавхдас торгож хуурдах хөгжмийн зэвсэг); хоёр тал (а. нэг юмны хоёр этгээд; б. нэг юмны хоёр хэсэг; в. хоёр хэсэг хуваагдсан; г. хоёрдмол; хоёр талтай шийдвэр); хоёр буудалт нисэх онгоц (нисэх онгоцны нэгэн зүйл, дороо дугуйтай онгоц бий тул газар усны алинд ч бууна); хоёр нүдний дуран (алс байгаа юмыг харахахд зориулж нүдэнд тохируулан хоёр хоолойг холбож хийсэн хараа зүйн багаж): хоёр нүүртэн (эсрэг тэсрэг хоёр этгээдэд үнэнч байдал гарган тал засч, тэгш үйлчлэгч); хоёр гартай (аливааа юм үйлдэж хийхдээ сайн муу хийдэг заншилтай; тэр гуай ч хоёр гартай хүн байгаа юм); хоёр яс хагацах (салах); арьс яс хоёр (маш туранхай); хоёр төлөв (арга бэлэг хоёр хоёул тэс өөр боловч хослон дууддаг тэнгэр газар, нар сар, халуун хүйтэн, эр эм гэх мэт зүйлч); хоёр шарга зурхай Алтан гадас одны ойр орших, хоёр том одны нэр, Тайж од Хаан од хоёр ч гэнэ); хоёр нутагт (сээртэн амьтны анги, мэлхий, салмандр зэрэг цөм багтана, зулзага нь загастай адил заламгайтай, том болсон хойноо сая уушгаар амьсгана); хоёр амт хорхой амьтан (бусдын шимийг сорон амьдрагч хорхой, сээртэн амьтны гэдсэнд амьдрана, хоёр үзүүртээ сорох соруултай).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Sanchi: 2009-08-27 03:24:28
    • Буру: 2015-04-13 00:41:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх